.

Муу дадал зуршлыг яаж халах вэ?

Бидний амьдралын чанарыг тодорхойлогч хүчин зүйлүүдийн нэг нь зан чанарын дадал, хэвшил юм. Сайн, муу олон төрлийнх бий. Зарим хүн тогтчихсон дадал хэвшлээ эвдэж, өөрчлөх нь бүтэшгүй гэж ярьдаг. Yүнтэй би санал нийлдэггүй юм. Оюун ухаанд маш бат бөх суурилж тогтсон дадлыг бусад тулгамдсан асуудлуудыг зохицуулдагтай адилаар амархан өөрчилж болдоггүй. Яагаад? Дадал нь бидэнд өдөр тутам нөлөөлсөөр өөрийн гэсэн тусгаар мэдэлтэй болж, биднийг зохицуулж удирдаж байдаг. Гэхдээ бид ямар ч дадлыг өөрсдөө бий болгож, “өсгөж торниулсаар” өөрийн болгочихдог билээ. Тэгсээр хүний амьдрал өөрөө дадал зуршлын цуглуулга болчихдог. Сайн, муу алийг нь ч цуглуулдаг. Архи, тамхинд орох, хов жив хөөх, дэмий чалчих, хүнийг араар нь муулах, их унтах, залхуурах, өвчин тусах, бүтэлгүйтэх, үргэлж азтай байх, байнга хоцрох, албан тушаал дэвших гэж мөрөөдөх гээд л олон дадал дурьдаж болно. Харин сайн сайхан амьдрахын тулд амьдралын дайсан болсон муу дадлуудыг халах хэрэгтэй. Энэ тухай хүн бүр мэддэг ч чухам яаж халахаа сайн мэддэггүй, мэдсэн ч тэвчдэггүй. Иймд би тантай муу дадлыг халахын тулд яах вэ гэдэг талаар зөвлөлдөе гэж саналаа. Нэг туршилт байдаг юм. Мэлхийг час халуун ус руу шидчихээд дэвхрээд гараад ирдэг. Харин температур нь таарсан усанд хийгээд аажмаар халаагаад байхад тэр ажирсан шинжгүй байж л байдаг. Бүр шалзартлаа байдаг. Муу дадал зуршил яг үүнтэй адилаар эзнээ иддэг. Маргааш гэдэг өдөр хэзээ ч дуусдаггүй шиг тэр ажил чинь ч дуусахгүй. За, тэгээд өөрөө өөрийгөө өөрчлөх ажилд чинь саад бэрхшээл мундахгүй, тэвчээд л байгаарай. Өөрийгөө өөрчлөх гээд үр дүн муутай байвал үлгэр жишээ авахуйц ямар нэг хүнийг дууриа. Түүний сайн сайхан чанарыг өөриймшүүл. Тэр хүн шиг байхыг хичээ. Алдана гэдэг бол ажил хийж байгаагийн шинж. Харин алдаагаа давтана гэдэг бол юм сурахгүй байгаагийн шинж. Юун түрүүн: - Муу дадлаасаа салах их хүсэл тэмүүлэлтэй байх, - Яаж салахаа мэддэг байх, - Аргачлал арга барилтай болох хэрэгтэй. Эхний хоёр нь ойлгомжтой. Иймээс танд аргачлал талаас нь зөвлөе. Учир нь үүн дээр л хамгийн их анхаарах хэрэгтэй байдаг юм. Аргачлал боловсруулна гэдэг нь таны санаж байгаа шиг тийм ч нүсэр зүйл биш ээ.

Баасан авгай нууцаа дэлгэжээ

Ясны заргач, тэмцэгч энэ бvсгvй єдгєє 50 хvрч яваа ч дахиад арав хорин жил бужигнуулах нас байна хэмээн ярьдаг аж. Єдгєє Ардчилсан холбооноос бэлэглэсэн 2 єрєє тохиолог байрандаа нєхєр хvvхдvvдтэйгээ амьдарч байгаа тэрбээр энэхvv байраа тэмцлийн минь vр дvн, ард тvмний минь хайр хишиг гэж сvсэглэдэг гэнэ.

Угтаа бол Баасан хатагтай их инээд муутай наргиач шооч хvн боловч єдгєє инээх зав, инээж баясах зvйл олдохоо больсон болохоор ийнхvv уур бухимдал дvvрэн шатаж явдаг юм байх. Тэрээр буруу юм хийвэл хvvхдvvдээ болоод, хvргэдvvдээ хvртэл хайр найргvй балбадаг айхтар ширvvн ээж гэж єєрийгєє бахархан ярьдаг байна.

Мєн тvvний нэг нууц авьяас нь шvлэг бичих бєгєєд ямар сайндаа л дарга нар болоод цагдаа нартай яруу найргаар хэрэллдэг юм байх. Энэ нь тvvний нэгэн авьяас билэг танхай шvлэгчийнх нь илрэл гэсэн.

Харин Баасан авгайн ганц айдаг юм нь гадуур болон айлд хооллох. Учир нь єдгєє хvнд итгэхэд хэцvv цаг болсон учраас энд тэнд хоол идвэл хордуулчихаж магадгvй хоолонд хор хийгээд єгчихєж магадгvй гэж vхтлээ айж болгоомжилж явдаг аж. Тийм ч учраас сvvлийн гувран жил гэртээ болон єєрийн хийсэн хоолноос єєр зvйлд ам хvрээгvй гvрийж яваа гэсэн. Энийгээ тэрбээр Амьд явбал ард тvмнийхээ тєлєє тэмцэнэ, УИХ-ын гишvvн ч болно гэсэн зорилгодоо хvрэхийн тулд хэмээн тайлбарлажээ.

Ирэх сонгуульд Баасан авгай бие даан нэр дэвшиж УИХ-д суухаар шийдсэн бєгєєд аль тойрогт єрсєлдєхєє одоогоор шийдэж амжаагvй л байгаа бололтой. Ямартай ч ард тvмэн тvvнд итгэл хvлээлгэвэл дараагийн УИХ-ын чуулган нэлээд сонирхолтой єрнєж Баасан авгайн хэрхэн бужигнуулахыг харах нь бололтой.
No posts.
No posts.